- Шинээ чи найздаа Номиогын утсыг олоод өг тэгэх үү
- Би яаж олох юм бэ, ямар Номио
- Яагаад "А"-н Оюунномин. Танай найз охинтой найз биз дээ. Би өөрийгээ гэж мэдэгдүүлмээргүй байнаа
- Өө гай гай, тэр аймаар хартай. Надаа өгөх ч үгүй
- За чи найз байж, надад таалагдаад. Би найрах гээд байхад
- За за...хэлээд л үзэхээс.
- Найдлаа шүү, надад үнэхээр таалагдаад байгаа юмаа.
Хоёр өдрийн дараа Номин ангидаа дөнгөж ороод суунгуут утсанд нь мессеж ирэх дуулдав.
- Сайн уу хөөрхөн охин минь чамтай танилцаж болох уу. Номин хэн нэг нь тоглож байна гэж бодоод хариу өгсөнгүй. Тэгтэл ар араасаа мессежнүүд цувсаар. Эхний цагийн хичээлийн багш чанга болохоор тэрээр утсаа гаргаж ирээд унтраачихав. Тэр чигтээ утсаа асаахаа мартаад гэртээ ирсэн хойноо сая санан асаавал хорин хэдэн мессеж нөгөө утаснаас нь ирсэн байх нь тэр.
- Чи үсээ ингээд хоёр сүлжихээрээ их өхөөрдөм байдаг юм
- Бас чамд цагаан өнгө их гоё зохих юмаа
- Би чамайг хараад удаж байна, шууд танилцах гэхээр зүрх хүрэхгүй юмаа
- Чи их ааш муутай байхаа тэ, тэгэхдээ инээж байхыг чинь харсан хөөрхөн юм билээ
- Ядаж нэг хариу бич л дээ, би энд галзуурах нь
- За за танайд орсон ааш муут одоо манайд орох гэж байна. Түр баяртай
- Өө чи бүр утасаа хаачихсан юмуу, би арай хийж зүрх гаргаад залгаж байхад
- Намайг ямар ядаргаатай нойтон хамуу вэ гэж бодоогүй биз дээ
- Тэгэхдээ л чиний утасыг олж авах гэж хэрэндээ хөөрхөн зовсон шүү
- За байз өөр юу бичих вэ????......Номин мессежүүдийг нь уншаад өөрийн эрхгүй инээд алдав. Хариу бичих гэснээ за дахиад нэг мессеж ирвэл бичье хэмээн бодож дуусаагүй байтал утасных нь чичиргээ дуугарах нь тэр
- Чи яг одоо юу хийж байна, би чамтай бичих гээд гэртээ эрт хүрээд ирлээ. Хариу хүлээгээд л байгаа. Номин ганцаараа тачигнатал инээснээ
- Чи ингэхэд хэн юм бэ?, бас надаас юу хүсээд байгаа юм
- Ёоох, бурхан минь чамаас минь хариу ирдэг байна шүү. Би чамд дурласан нэгэн хөвүүн байна. Жагсаалтын чинь эхэнд орохын төлөө шантрахгүй гэсэн итгэл дүүрэн байгаа шүү. Чамаас нэг л юм хүсч байгаа, тэгэхдээ одоо эрт байнаа
- Нойтон хамуу, хэн гэдгээ хэлэхгүй бол ингэж нэрлэлэлээ. Илүү юм хүсч байж алгадуулав, би ааш муутай ш дээ
- Нойтон хамуу гэнэ үү...ха ха ха...надаа таалагдаж байнаа шинэ нэр маань, чамд бол алгадуулсан ч би баярлах болно. Тэр хоёр ийнхүү өдөржин бичээд Номио нэгж дуусчихлаа гээд бичтэл төд удалгүй түүнд нэгж хүрээд ирэв. Ингээд хоёулаа бас л бичсээр. Эрхэмээ хэн гэдгээ хэлэлгүй элдэв юм бичиж Номин ч түүнд нь баясан нэг мэдэхэд орой болчихсон байв.
Маргааш нь нүдээ нээнгүүт
- Нойтон хамуу байнаа, сайхан амарсан уу. Өнөөдөр үсээ хоёр сүлжиж ирээрэй гуйж байна. Номин инээд адсанаа хариу бичилгүй албаар задгай тавин гэрээсээ гарав. Урд нь сургуулийнхаа хаалгаар зүгээр л ордог байсан бол одоо түүний мэдэхгүй ч өөрийг нь маш сайн мэдэх нэг нүд хаа нэгтэйгээс харж байгаа гэж бодохоор бяцхан догдлох ч шиг. Тэрээр толгойгоо улам өргөн биеэ цэгцлээд алхаж байхад хаа сайгүй түүнийг хүн бүр хараад байх шиг санагдахад толгой нь багахан эргэн, зүрх нь хүчтэй цохилж бушуухан гүйгээд ангидаа орчихмоор байвч арайхийн биеэ барьлаа.
Өдөр хоногууд өнгөрсөөр нойтойн хамуутайгаа мессеж нисгэлцсээр нэг мэдэхэд нэг сар харвасан сум шиг өнгөрчихсөн аж. Нойтон хамуугаас хоёр өдөр ямар ч чимээ гарсангүй. Тэрээр нэг л мэдэхэд өөрийн эрхгүй утасаа байн байн харан суух болов. Нээрээ энэ нойтон хамуу гэж ямарч юм байгаа юм билээ. Уг нь " Б"-ын Эрхэмээ намайг ингэж гуйсан бол, даанч тэр их зантай амьтан тэгэхгүй л дээ. Нээх өөрийгөө лаг гээд бодчихсон. Энэ нойтон хамуу Эрхэмээгээс хөөрхөн хүү байгаасай. Даанч манай төгсөлтөд надад Эрхэмээгээс өөр хөөрхөн хүү харагддаггүй юм. Тэгэхээр юу л бол...Бас ямар зан нь хөдөлчихсөн юм алга болоод. Уг нь хөгжилтэй юмсан. Энэ өглөө Номин үсээ хоёр сүлжин, нойтон хамуугийн дуртай нарийн резинин хөх жинсэн дээр, урт хөх цамц өмсөөд гадуур нь богино цагаан яакаа өмсөн гарлаа. Хувцасаа өлгүүлээд зогсож байтал Эрхэмээгийн ангийнхан жиг жуг хийгээд байх шиг болоход сонин юм даа, миний Эрхэмээд сайныг сайн найз минь хүртэл мэддэггүй юмсан хэмээн бодсоор ангийнхаа хаалгийг татан орвол ширээн дээр том ягаан хайрцагтай зүрхэн шоколад, байх нь тэр. Тэрээр гайхан ийш тийш харвал Валентины баярын мэнд, мөн танилцсаны нэг сарын мэнд хүргэе...Нойтон хамуугаас хэмээн бичсэн ил захидал байв. Номин байдгаарай улайн бушуухан дугтуйг далд хийтэл ангийнх нь хаалга онгойн Эрхэмээ болон түүний ангийнхан зогсч байснаа хүч түрэн ороод ирэв.
- Сайн уу...би..би Нойтон хамуу байнаа. Надтай үерхээч " Би чамд хайртай"...ангиар дүүрэн хоёр ангийнхан шүгэлдэн алга ташиж харин Эрхэмээ, Номин хоёр ичсэндээ улайн доошоо харцгаав. Эрхэмээ толгойгоо өргөн гараа сунгавал Номин инээмсэглэснээ гараас нь хөтөллөө.
Хайртай Оюунноминдоо төрсөн өдрийн мэнд хүргэе...Эрхэмбаяраас...



Сэтгэгдэлүүд:
goyo duu baina
Агаа энэ дуу миний блог дээр байрлаад нэг жилийн нүүр үзэж байш дээ...хайн
chamaas zurvas haraal suuj bsiin hehe
garchig unshaal shuud orood irlee hehe
manai hergiin ezend taalagdnaa
hehe
Mash ih bayarlalaaa BOLJKOO ;-)
Сэтгэгдэл үлдээх: