Н.Оюун-Эрдэнэ : Сэтгэл
Сэтгэл өвддөг юм, сэг болтол урагддаг юм
Сайхан бүхнийг умартаж орхиод, саар зүйлд сийчэгддэг юм
Сэтгэл хөлддөг юм, сэрүүн байхад л мөс болдог юм
Санаандгүй үгэнд тэс хөлдөж, сайтар учирлавч үл гэсдэг юм
Сэтгэл хорсдог юм, хоосон үгэнд түлэгддэг юм
Саар үг сонсож орхиод, хий хоосон шатдаг юм
Сэтгэл бачуурдаг юм, сиймхий үйлдэлд галзуурдаг юм
Сонсохыг хүсээгүй ч сонсож орхиод, солиортлоон бухимддаг юм
Сэтгэл даавуу юм, саар үг хутга нь юм.
Сэтгэл ээнэгшдэг юм, сайхан хайранд нялхардаг юм
Сайхан амрагийн халуун янаглал, сэтгэлд гал бадраадаг юм
Сэтгэл баясдаг юм, сархад дарсанд уясдаг юм
Саваагүй хөнгөн инээд ярианд, согтуурхаж бүждэг юм
Сэтгэл хөөрдөг юм, сэвшээ салхинд хургадаг юм
Сартай өдрийн намуухан сэвшээнд, саар бүхнийг умартдаг юм
Сэтгэл хөдөлдөг юм, сайхан үгэнд уярдаг юм
Сайн найзын дотно үгс, саатуулж нэг тайвшируулдаг юм
Сэтгэл цучил юм, сайхан үг галтай бамбар юм
Oyuka 2008.01.16
Блогийн нүүр » Сэтгэл...
2009-03-28 08:36:05



Сэтгэгдэлүүд:
Гүү энэ Газыг өлгөж авч байгааг нь ээ...
Байхгүй ээ хө...уг нь дуусгаад өгнө л гэсэн, жил боллоо таг болчихсон...хэхэ
НЭЭЭРЭЭЭ АУДИО ХЭЛБЭРЭЭР ОЛЖ АВЧ БОЛОХ БОЛУУ? ЧИ ХӨ СУРАГЛАААЧ ?
Сэтгэгдэл үлдээх: